Дусал Бичээч ( Mongolian Keyboard Layouts driver )

Mongoloor bichih, Монгол гар, Монгол гарын драйвер, Mongolian keaboard driver, Mongolian keyboard driver, Mongol gariin driver, Mongol gariin hutuch, Монгол гарын хөтөч, Дусал бичээч, дусал гарын драйвер, Монголоор бичих, Mongoloor bichih, krilleer bichih, криллээр бичих, cyrillic fonts, кириллээр бичих..
1.
Олон байрлалтай Монгол гарын хөтөч. (Англи үсгийн байрлалаар, стандарт байрлал, юникод болон win-1251 кодлолоор г.м) Жишээ болгон Англи үсэгт тааруулсан байрлалын зургийг оруулбал:




(Тайлбар: Монгол үгэнд хэрэглэгддэггүй Ф үсгийн оронд хурдан бичихийн тулд арай илүү хэрэглэгддэг Ы үсгийг тавьсан болно. 35 үсэг маань нэгэнт гарны товчлуурт бүрэн багтахгүй тул жаахан өөрчилж оруулсан. Монгол хэлэнд хэрэглэгддэггүй Щ үсгийг Alt+Ctrl+1 дарж гаргах ба бусад зарим тэмдэгтийг энэ аргаар гаргана.)


2. Бадаагийн Монгол үсгийн хөрвүүлэгчдийг багтаасан. (http://www.badral.net/)
 

13 хувилбарт орсон өөрчлөлтүүд:

  • QWERTY байрлал зураг дээрх байдлаар шинэчлэгдсэн.
  • Win-1251(monkey, realmon-той адил) хувилбар буцаж нэмэгдсэн ба хуучны unicode дэмждэггүй програмууд дээр асуултын тэмдэг гардаг байсан алдаа нь засагдсан.
  • Бусад өөрчлөлт, шинэчлэлтүүд
  • XP/Vista/7 32bit/64bit хувилбаруудад сууж ажиллана
  • Зарим хассан Windows-д стандарт Монгол гарын байрлал Mongolian Cyrillic драйверыг нэмж суулгах боломж зэрэг шинэчлэлтүүд орлоо.
14 хувилбарт орсон өөрчлөлтүүд:
  • : болон " тэмдэгтүүдийг `~ тэмдэгтийн байранд оруулж, Щ үсгийг Alt+Ctrl+1 товчны хослолоор гаргах ба бусад тэмдэгтүүдийг Alt+Ctrl товчтой хамт дарж гаргах боломжтой боллоо.
15 хувилбарт орсон өөрчлөлт:
  • Window 7 Home Premium дээр гарсан нэвтрэх цонхонд Англи хэл алга болдог маш ноцтой алдаа засагдав. Та заавал шинэ хувилбарыг хэрэглэж, хуучин хувилбаруудыг дахин хэрэглэхээс татгалзаарай.

ТАТАЖ АВАХ:

1. Download Windows XP, Vista, 7, 8 (32bit, 64bit) version

2. Download MacOSX version

3. Download Ubuntu version

4. Download Android version


Хэрвээ таньд ямар нэгэн асуулт, асуудал гарвал, фонт таарах арзайх зэрэгтэй холбоотой асуудлаа энэ блогийн сэтгэгдлээс хайгаад хэрэв таны асуултын хариу байхгүй байвал сэтгэгдлээ үлдээгээрэй. (Дүрс бичлэг дээр Windows XP дээр гарын драйвер хэрхэн тохируулах заавар хамт байгаа. Dusal гарын драйверыг суулгаад компьютераа дахин ачааллахад энэ тохиргоо автоматаар хийгддэг тул заавал тохируулах шаардлагагүй юм.)
 


Санамжууд:

  • MS Office (word, excel, powerpoint), Adobe Creative Suite 3 (Photoshop, flash, dreamweaver) хувилбарын дээр Unicode асуудалгүй дэмждэг болсон эдгээрээс хойших хувилбар дээр хамгийн сайн ажиллана. (Өмнөх хувилбарууд дээр ашиглах боломж 13 хувилбарт засагдаж багтсан.)
  • Та бүхнийг (arial mon зэрэг фонтыг ашиглахгүй) Arial фонтоор буюу unicode дэмждэг Монгол гараар бичиж байхыг уриалж байна. Хаана ч очоод ямар ч үсэг асуудалгүй гарах учир. windows-ийн өөрийнх нь болон Дусал гарын хөтчийг ашиглаарай.
  • Ямар нэгэн асуудал тулгарвал Start->All Programs->Dusal->Help рүү орж зааварчилгааг аваарай. Хэрэв тэндээс хариултаа олоогүй бол энэ бичлэгийн доор сэтгэгдэл бичиж асуух буюу мэйл хаягаар хандаж болно.


Холбоотой бичлэгүүд:


Хэрэв танд таалагдсан бол кофегоор дайлахыг хүсье ;-)

2010-8-15,13:03 | Ангилал: Монголоор бичих
Илгээх | 4140 хүн уншсан | Бичсэн: Админ

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (306) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Холбогдоогүй байна. Та blogmn.net сайтын нүүр хуудсаар нэвтэрч орсны дараа, энэ хуудсыг дахин дуудаж бүртгэлээрээ сэтгэгдэл үлдээх боломжтой. Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
sain baina uu windows 10 enterprise deer bolohgui bn eniig zasah arga bna uu
Зочин хэзээ бичсэн: 17:18, 2015-8-15 | |
Доорх холбоос дээр нь дараад татаж аваад ажиллуулж суулгана. Windows бол 1. Download Windows XP, Vista, 7, 8 (32bit, 64bit) version гэсэн дараад татаж авна.
Алмас хэзээ бичсэн: 16:22, 2015-8-11 | |
yaj tatah ym be bolohogvi bhii
miigaa (зочин) хэзээ бичсэн: 15:54, 2015-8-11 | |
yaj tatah ym be bolohogvi bhiii
miigaa (зочин) хэзээ бичсэн: 15:54, 2015-8-11 | |
2. Download MacOSX version гэсэн дээр дараад суулгана.
Зочин хэзээ бичсэн: 16:57, 2015-8-8 | |
Mac deer yaj suulgah ve? yoroosoo oilgodgui ee tuslaach
Zani хэзээ бичсэн: 16:02, 2015-8-8 | |
ikonmn-ы хийсэн нэг гар байгаа гэсэн. App Store дээрээс хайгаад үз дээ. Өөр байдаг үгүйг мэдэхгүй байна. iPhone, iPad дээр манайх хийсэн бол байхгүй байгаа. Бас өөр сүүлийн үеийн загварууд дээр Монгол гар хийгдсэн үгүйг мэдэхгүй байна.
Алмас хэзээ бичсэн: 15:59, 2015-7-9 | |
Ipad air2 deer mongol font suulgx gcn um xaanaas avax ve
Зочин хэзээ бичсэн: 11:34, 2015-7-1 | |
Утсан дээр чинь Market эсвэл Pleay store гээд байхгүй байна уу? Андройд утас бол уг нь байх ёстой доо. Доорх видеог үз дээ.



Алмас хэзээ бичсэн: 19:19, 2015-6-22 | |
Уучлаарай, плайсторе ни хаана баигаа юм бэ. Баярлалаа.
Зочин хэзээ бичсэн: 02:16, 2015-6-20 | |
Play Store дээр Mongolian keyboard with dict гээд хайгаад олчих.
Зочин хэзээ бичсэн: 15:07, 2015-6-18 | |
androidad zoriulsan mongol fontiigbxaanaasb tataj avax um? Deerx link chin ajillaxgui l bh shig

Зочин хэзээ бичсэн: 12:11, 2015-6-18 | |
Зарим сэтгэгдлүүдийг харалгүй удаачихжээ уучлаарай.

Photoshop дээр CS3 билүү 4-өөс хойш хувилбар дээр юникод Монгол дэмжигдсэн байгаа. Юникод Монгол фонтууд манай блогийн хажууд 500 фонт татах гээд байгаа ба мөн интернэт дээр хайгаад олвол Могулын фонтууд бас байгаа.

Cyrillic (fixed) бусад бүх програм дээр ашиглаж болохгүй. Ө ү-г нь юникод биш Латин төстэй үсэг ашигласан байгаа. Уг нь програмынхаа шинэ хувилбарыг нь юникод дэмжлэгтэйгээр хийлгээд стандарт гар ашиглаж бас болох байх даа.

Үсэгнүүдийг яг өөрийн дураар байршуулах боломж уг нь бий. Энэ сэтгэгдлүүд дээр хуучин хариулж бичиж байсан байж магадгүй. Одоо мартсан байн. Microsoft-ын тийм програм байдаг санагдаж байна.
xvv хэзээ бичсэн: 00:18, 2015-5-28 | |
Сайн байна уу, энэ гарын үсэгнүүдийг яаж өөрийн дуртай товчн дээр байрлуулах вэ?
Зочин хэзээ бичсэн: 19:29, 2015-5-27 | |
Cyrillic (fixed)
Сайн байна уу, Нэг санхүүгийн програм ашиглах гэсэн чинь standart монголоор бичихээр болохгүй байсан юм. standart cyrillic (fixed)-р бичихэд бол асуудалгүй болж байна. Харин standart-аа бүр байхгүй болгоод fixed-р бүх юмаа (өөрөөр хэлбэл санхүүгийн пр болон бусал бүх ажил хэрэг) хийгээд явахад асуудал гарах уу. fixed нь ямар ч байсан ө,ү-г зассан. Бусад тал дээр standart-с ямар ялгаатай вэ? fixed нь unicode уу эсвэл ондоо юм. Аль боломжоороо дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Баярлалаа. Асуулт маанаь тодорхой байж чадсан гэж найдъяа. Бас хариу өгвөл баярлах болно.
Гэрэлт-Од (зочин) хэзээ бичсэн: 22:26, 2015-5-6 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant